Дэлхийн Философийн түүх ба Монгол 

Oct 03, 2023


Философи хэрхэн бартаатай замыг туулж өнөөдөрийн энэ оргилд хүрсэн түүх зөвхөн амжилтын түүх биш бас тэмцэлийн түүх. Агуу философичидийн үлдээсэн хэдэн зуун номын сангуудыг дүүргэдэг нөр их бүтээлүүдийг өнөөдөр дэлхийн хөгжилтэй орнуудын унивэрситэтүүдэд эрчимтэй сурцгааж мөн үүний зэрэгцээгээр олон институтуудэд философийн судалгааны ажил үйлдэж, философийг цэцэглүүлсэн хэвээр. Философи мэргэжлийн салбар болж улс орны амидралын цэцэнүүдийг мөн мэргэнүүдийг үйлдвэрлэж нэг нэгнийгээ энэрэх тухай сургаж олон ард түмнүүдүүдийг оюуны, ухааны, бодолын бас сэтгэлийн мухардалуудаас үргэлж аварсан. Философичид моралийн тугийг өндөрт өргөж, төрийн хуулийг шалгаж, нийгмийн ѐс заншилийг залруулж хүний зөвхөн өөрийн бие даан амидрах боломжыг чухалчилсан. Монгол оронд дэлхийн үнэн философи нэг үгээр хэлэхэд мэргэжлийн философи ирсэнгүй. Нэгэнт философи ирээгүй тул нийгэм төр рүүгээ ширтсэн бас уламжлалт ѐсоо дагасан.

Өнгөцхөн ярилцлагууд, сонингийн бяцхан өгүүлэлүүд болон мэргэжлийн биш хүмүүсийн номууд монголын оюуны хөгжилийг багалзуурдсаар. Сайн муугийн нийтийн үнэлэмжийг бага, дунд, дээд болон их сургуулиудад сургадаггүй тул сайныг харицангуй гэж арчаагүйгээр сурталчилж ирсэн.  Энэ бичлэгээр уншигч Танд дэлхийн оюуны хүмүүс эрт үеэс хэрхэн уйгагүй бас зоригтой ажиллаж ямар бодолуудыг ард түмэндээ түгээж мөн хэрхэн филсофич гэдэг нэртэй болсон тухай маш товчхон танилцуулахыг зорилоо. 

Анхны мэргэжлийн философичид гэж нэрлэгддэг Плато болон Аристотэл хоѐр одоогоос 2500 жилийн философийн суурийг тавиж олон ном бичсэн. Хүн төрөлхтөний мэдлэг мөн боловсрол энэ л хоѐр философичоос үүсэлтэй. Тэд бас акадэм болон лицэ байгуулж философийн сургуулиуд ажиллуулсан. Тэдгээр сургуулиуд олон зуун жил тэсэж үлдсэн

 

Антикийн Грек орон 

Одоогоос 3000 жилийн өмнө дэлхий дээр анхны хотууд үүсэж хөдөө танидаг хүмүүстэй хамт амидардаг амидрал өнгөрч шинээр хотод ирсэн хүмүүс олон танихгүй хүмүүстэй хамтран эвтэй амидрахад тоглоомын дүрэм шаардлагатай болжээ. Энэ дүрмийг асууж, шалгаж хотын дарга болон хааны эсрэг маргадаг хүмүүс Грект гарч ирсэн. Тийм хүмүүсийг цэцэнд дурлагсад буюу Грекчүүдийн нэрлэснээр ―философичид‖ гэжээ. Философичид зөвхөн төрийн болон иргэний сайн муугийн тухай маргалдах биш бас хорвоо ертөнцийн эхлэл мөн бодит ба бодит бишийн тухай асууж мэдлэгийн төлөө амидралаа зориулсан. 

Грекийн Афин хотод Христийн эриний өмнөх 500 онд урлаг, архитэктур болон философи цэцэглэлтийн үедээ очсон

 

Антикийн Ази тив 

Азийн томоохон суурин газруудад ч мөн амидралын сайн муугийн тухай бодож, сэтгэлийн зовлонгоосоо салахын тулд бясалгал хийдэг хүмүүс олширсон. Тэд сүүлдээ гэгээрсэн гэдэг ба тийм хүмүүсийн тухай домог олон бичигдсэн. Хятадад нийгмийн болон төрийн тухай асуудлуудаар Лаоцэ болон Конфуз гэх мэт хүмүүс философидсон. Хятадад конфуцианизм, таоизм гэх мэт сургуулиуд байгуулагдсанаас гадна Мо Ти болон Хан Фэй Цу гэх мэт хүмүүсийн сургуулиуд ч байгуулагджээ. Тэдгэээр сургуулиуд ердөө л 200-гаад жил үргэлжилжээ.  Энэтхэг оронд шашины урсгалуудаас ―Вэдэ‖ гэсэн ойлголт гарсан. Вэдэ-гийн бичлэгүүдэд зөвхөн шашин биш бас космолог болон мэтафизикийн асуултуудыг тавижээ. Вэдэ-гийн сургаалид үндэслэн Буддизмийн сургуули байгуулагдсан ба түүнийг анх Сиддарта Гаутама үндэслэсэн. Гаутама юу ч шаарддаггүй тийм л хүний сүнс гэгээрнэ гэжээ. Гэтэл эдгээр хүмүүс төрийн тухай шүүмжилж бас бие хүмүүсийн тавтай амидралыг чухалчилсангүй. 

 Лаоцэ, Будда, Конфуз гурав Зүүн Азийн философоийн эхлэлийг тависан

Азид философийн чиглэлээр ажиллаж эхэлсэн хүмүүсийн өөрсдөө бичсэн номнууд үгүй тул зөвхөн тэдний тухай бичсэн номнууд л олон тааралддаг. Азид философи хөгжиж чадаагүйгийн шалтгаан гэвэл философийг шашинтай холиж, түүний мөн чанарыг алдагдуулсан. Тиймээс философи цааш хөгжиж өндөр түвшинд хүрч чадсангүй. Конфуз болон Буддагийн сүм хийд бариж хүмүүс мөргөл хийцгээсэн. Анх амидралд эргэлзэж бас нийгмийг шүүмжилсэн цэцэдийн сургаали сүүлдээ зогсонги болж харин ч догматик болжээ.

 

Грекээс Ром руу 

Хэдийгээр дундад тэнгисийн эргийн жижиг хотхон Ром хүчирхэгжиж төр болон томорч Грек орныг эзлэсэн хэдий ч Грекчүүдийн философи устаагүй. Ром ороны култур дотор антикийн философи цэцэглэсэн. Плато болон Аристотэлийн номууд Ромын културт хүчтэй нөлөөлж чадсан.  

Ромын кэйзэр Марк Аурэл Стоикийн сургаалийг сахигч. 

Ромд стойкчуудын сургуулиуд ажиллаж ертөнцийн нэгэн сүнс ерөөсөө бий гэсэн ба рационалаар буюу ухамсараар бүгдийг мэдэх боломжтой гэсэн. Тэд үхлийн дараа амидрал 

үгүй гэсэн ба яагаад гэвэл натурын явц явдагаараа явна тиймээс хүн түүнийг эсэргүүцэх хэрэггүй. Философич Эпикур ч гэсэн бурхан хүмүүст тийм ч их нөлөөлж чадахгүй гэсэн. Тиймээс эсэргүүцэгчид Эпикурчуудыг антихрист гэж нэрлэсэн. Философич Плотин Александриа хотод сургуулиа байгуулсан ба түүний сургаалиуд бас л Ромын философид нөлөөлсөн. Тэр ертөнцийн гурав гэсэн ойлголтын тухай тайлбарлаж тэдгээрийг ―нэгэнлэг‖, ―оюун‖ ба ―сүнс‖ гурав гэж нэрлэсэн. Үүгээрээ Плотин дахин Платогын идэйний тухай сургаалийг дэлгэрүүлж бас христийн тэологитой холбожээ. 

 

Дундад зуун

Ромын импэр тухайн үедээ бүх шашинуудыг өөрийнхөө културтай уялдуулсан хэдий ч ганцхан Христүүдийг зөвшөөрөөгүй ба яагаад гэвэл Христчүүд Ромын кэйзэрийг бурханаа гэж нэрлээгүй. Кэйзэр Константин Ромын импэрийг унах үед Бизанцийг Ромын импэрийн төв гэж нэрлэн тэнд Константинопэл хотыг сүндэрлүүлсэн. Үүний дараа Христчүүдийн шахалтын дор Константинопэлд Христийг төрийн шашин болгосон. Үүнтэй зэрэгцэн бас Ром хотод Христийн мандалт эхэлсэн ба тэд Европын Христийн эхлэлийг тавижээ. Августинус Христийн сүмийн традицийг эхлүүлж Грекийн философи ба дундад зууны философийн хоорондын харицаанд эргэлт гаргасан. 

Константинопэл буюу өнөөдрийн Истанбул хот Ромын импэр унасны дараа түүний нийслэл болсон. Ойрх дорнодын хүчиний төв болжээ

Баруун Ром буюу Европ 500 гаас 1000 оны хооронд културын болон оюуны амидралын хямралд орсон. Сүм хийд бүхий л мэдэлүүдийг болон хүчинүүдийг гартаа авсан. Философичид сүм хийдийн өмнө өвдөг сөхөрөх ѐстой болсон. Гэтэл Зүүн Ром буюу Константинопэлд антикийн философийн хичээл зааж сургалт хэвийн явагджээ. Исламын орнуудад Ал Фараби болон Ибэн Сина Аристотэлийн философийг үргэлжлүүлж, Платогын төрийн идэйг хэрэгжүүлэхийг хичээсэн. Тэр үеийн Багдад хот философийн төв болсон. 13-р зуун хүртэл Багдад хотод астроном, мэдицин, инжэнэрийн сайэнс болон матэматик цэцэглэн хөгжсөн. Монголчууд Багдад хотыг эзлэн номын сангуудыг шатааснаар хөгжил зогсжээ. 

 Пэрсийн философич Ибэн Сина-гийн 1000-аад оны үед ажиллуулсан апотэк тухайн үедээ алдаршисан. Ибэн Сина унивэрсал мэдлэгийнхээ ачаар философи, астрономи, матэматик болон мэдициний салбаруудад гайхалтай өндөр дэвшилүүд бүтээжээ.

Баруун Европд Платогын бичлэгүүд Христийн сургаали руу холилдсон. Харин Аристотэлийн бүх номнуудыг нуун дарагдуулсан. Антикийн философоос хэт ялгаатай сургаалиудыг бүр философи гэсэн. Плато, Аристотэл хоѐрын ―хүн чөлөөтэй‖-гийн тухай ярилцлагуудыг орхисон. Энэ үед хэдийгэээр философи устаагүй ч шашины гарт удаан тарчилсан. 

Германы шашинтан Мартин Лутэр анх удаагаа сүм хийдийн эсрэг босож Виттэнбэрг хотын сүмийн хаалганы өмнө Папстын дүрэм заавруудыг шатаажээ. Үүний гол санаа “хүн заавал сүх хийдээр дамжуулан бурхантай уулзах” биш гэсэн шаардлага. 

 

Шинэ үеийн эхэн 

Дундад зууны дараа Европт шинэ ―оюун‖ хөгжисөн. Тэр оюун мэдлэг ба урлагт шинэчлэл авчирсан. Олон нээлтүүд бас зохиолууд гарсан. Үүнийг дахин сэргэлт буюу дахин төрөлт гэж нэрлэдэг. Урлагт бас мэдлэгт ―хуманизм‖ ирсэн. 14-р зууны дундуур эхлээд Италид дараагаар Европт маш хүчтэй оюуны хөгжилийн эхлэл өрнөжээ. Платогын болон Аристотэлийн номуудыг чөлөөтэй уншиж эхэлсэнээр Европын оюуны томчууд төрж тэд философийн шинэ идэй бас шинэ урсгалуудыг хөгжүүлсэн. 

 Галилэй шинэ бүтээлээрээ зөвхөн Копэрникус болон Птолэмэй хоѐрт тулгуурлаагүй бас Аристотэлд тулгуурласан.

Шинэ үе эхэлсэнээр бурхан эсвэл нөгөө ертөнцийн тухай ярихаас татгалзаж анх удаагаа ―хүн‖ анхааралын төвд ирсэн. Шашны хүмүүс өөрсдөө ч гэсэн сүм хийдийн худлаа болон явцуу сургаалиудын эсрэг босоцгоосон. 

 

Монголын анхны бичлэгүүд 

Дундад зууны үед анхлан хорвоо ертөнцийн тухай монгол хүмүүс иж бүрэн бичлэгүүд үйлдсэн ба бичигдсэн бүтээлийн тоонд ―Гажуур ба данжуур‖ орно. Энэ хоѐр хос бүтээлийн онцлог гэвэл ухагдахууны тайлбарыг хамтруулан гаргасан тул монгол хэлийг чухалчилсан гэдэг тодорхой. 

 

Соѐн гэгээрэл

Сүм хийдийн эсрэг хүмүүс босож, эсэргүүцэж чадсанаар 17-р зуунд философийн шинэ эрин эхэлсэн. Философичид айхгүйгээр бүтээлээ хэвлүүлж мөн хүмүүст оюуны бүтээлээ хүргэх боломж гарсан.

Францын философич Рэнэ Дэскарт хүн ухамсарынхаа ачаар мэдлэгт хүрэх боломжтой тухай заасан ба хэрхэн ингэж хуучсанаас салж шинэ мэдлэгт хүрэх боломжуудын тухай бичсэн. Тэр дэлхийн сайэнсийн суурийг тависан. 

Францын философич Рэнэ Дэскарт “би бодож буй тул би байна” гэсэн өөрийн философийн алдарт мөртүүд бичсэн.  Соѐн гэгээрлийн эхэн хэрхэн тавигдсан бэ гэхээр ухамсараар бүгдийг хэмжих гэсэн ба дундад зууны догматикийн эсрэг, хүнийг ашиглаж боолчилохыг эсэргүүцсэн, шашны тэргүүлэгчидийн залийг эсэргүүцсэн, мухар сүсгийг эсэргүүцсэн. 

Английн натурын философич Исаак Ниутон сайэнсийн мэтодуудыг хэрэглэн хүн өөрөө мэдлэгт хүрэх боломжийг амидралд харуулсан. Мэдлэг зөвхөн сайэнсад дэвшил авчирах биш бас нийгмийн амидралд дэвшил авчирахыг тэмдэглэжээ.  

Философи өөрөө Дэскартын дараа хоѐр замаар хөгжисөн. Нэгдүгээрт рационализм хоѐрдугаарт эмпиризм. Спиноза ба Лэйбниц гэх мэт философичид рационализмын талд харин Локкэ, Бэркэлэй болон Хиумэ гэх мэт философичид эмпиризмийн талыг барисан. Харин Иммануэл Кант рационализм болон эмпиризм хоѐрыг синтэзэлж мэдлэгт хүрэхийг оролдсон. 

Германы филосфич Иммануэл Кант тэорэтикийн болон моралийн мэдлэгүүдийн уридчилалуудыг асуусан. Кант хэлэхдээ: “Соѐн гэгээрэл гэдэг хүн өөрийнхөө буруугаас амаа барихаас гарах гарц.” 

 

19-р зуун ба Монголын оюуны хүмүүс

Монголд философийн талаар ойлголттой хүнийг нэрлэнэ гэвэл цорын ганц Данзангийн Равжаа. Түүний шүлгүүдийг уншихад философийн сэдвүүдийг нилээд хөндсөн аястай. Мэдээж Равжаа Түвд оронд шашинд суралцахдаа Түвд хэлээр дамжуулан дэвшилтэт номуудыг уншисан болов уу. Харин түүний шүлгүүдэд дэлхийн философийн ойлголтууд тааралдсангүй. Төрийг хэрхэн удирдаж бас иргэн хүнд ямар зөвүүд биелэгдэх талаар тэр бас бичсэнгүй. Равжаа шашиныг шүүмжилсэн хэдий ч нэгэнт монголчууд тэр үед төр шашныг хосуулсан хаантай тулд шашинийг шүүмжилсэн нэрийдлээр олон удаа буруутгагджээ. Монголд анхны философич төрөх боломж тэр үед өгөгдсөнгүй. Нийт хүмүүс бичиг үсэггүй зөвхөн баячууд болон ноѐдуудын хүүхдүүд л илүү бичиг үсэгтэй болох боломжоор хангагджээ. 

 

 Модэрн үе 

Европт 19 болон 20-р зуунуудад үйлдвэржилт хурдан хөгжиж түүний хажуугаар ажилчидын нөхцөл муудсан. Үүнээс шалтгаалан шинэ пролэтарууд гарсан ба шинэ тэоринууд хэрэглэсэн: социализм ба утилитаризм.  

Философи идэализм гэсэн шинэ түвшинд хүрсэн ба үүний гол төлөөлөгчид Германы философич Фихтэ, Шэллинг ба Хэгэл. Энэ гурван философичид хүнийг алхам алхамаар бодолоо ажиллуулсаар абсолут ухааныг буюу ондоогоор хэлбэл ертөнцийн абсолут оюуныг таних боломжтой гэсэн. Тэд хүний ―ухаан‖-ыг мэтафизикийн анхны факт гэсэн. Францын философич Комтэ бүх мэдлэгийг зайлшгүй судалгаан дээр үндэслэхийн чухлыг анхааруулсан ба ингэж позитивизмийн эхлэлийг тависан. Комтэ шашинд ямар ч мэдлэг үгүй гээд шашинаас бүрэн татгалзахыг зөвлөсөн. Үүнтэй зэрэгцэн философоос хоѐр салбар бие даан гарсан ба нэгд социологи, хоѐрт сайэнсийн эргэлзээ. Социологи гэж хүмүүс хэрхэн хамтран эв хамтаар амидрах тухай шинэ сайэнс үүсэж философоос тасарсан.  Англи оронд Жон Стуарт Милл утилитаризмийн этик-ийг социол рэформын суури гэж нэрлэсэн. Түүнээс илүү радикалаар Маркс нийгэм доторх баян ба ядуу гэж ангилдаг ангилалыг эсэргүүцсэн ба энэ ангилалын шалтгааныг үйлдвэрийн эздийн гаргасан систэм дотор агуулагдсан гэжээ.  Германы философич Шопэнхауэр болон Ницшэ сайнсийн мэдлэгүүдэд эргэлзсэн ба ертөнцийн тусгалын цаад үнэнийг мэдэх боломжгүй гэж хэрхэн эргэлзэж буй тухайгаа бичицгээсэн. Тэд рэалити болон субэктийг чухалчилахыг анхааруулсан. 

 

20-р зууны философи 

20-р зууны эхэнд Германы философич Фрэгэ философийн логик ба матэматик хоѐр хүний бодолын зөвхөн хоѐр аспэктууд гэдгийг харуулахын оролдсон. Английн философич Руссэл хэлний асуудлуудыг шийдэж чадвал философийн асуудлуудыг шийдэх боломжтой гэсэн. Ингэж философид хэлний асуудлууд гарсан ба хэрэв өдөр дутмын яриаг буруу хэрэглэвэл философид хүндрэлтэй гэсэн. Тиймээс идэал хэлний тухай яриа өрнөсөн. Сүүлдээ үгийн утгыг чухалчилсан ба аргумэнтэд төвлөрөхийг зорисон. Философид дараах гурван чиглэл эрчимтэй хөгжсөн. 

 

1. Фэномэнолог 

Фэномэнолог гэж хүний ухаанд туссаныг тайлбарлаж бодох бодол. Үүн дээр тулгуурлан Байх-ын тухай тэори гарсан. Хүн хэрхэн бас ямар шинжээр энэ ертөнц дээр байх тухай 

тэориг Германы философич Хэйдэггэр гаргасан ба түүний ―Байх‖-ын тухай философи дараа дараачийн философичидод хүчтэй нөлөөлсөн. Үүний нэг жишээ Францын философич Сартр эксистэнциализмийн тухай асуудлуудыг хөндсөн. 

 

2. Марксизм 

Ленин Орос оронд Марксын матэриалист тэориг хэрэглэсэн. Политикийн гол хүчийг парти буюу монгол орчуулгаар ―нам‖ гэсэн. Маркстай адилаар Ленин философийг ―ертөнцийг өөрчилөх зэвсэг гэсэн.  

20-р зууны эхэнд гарсан социализм хуучин систэмийг нурааж чадсан. Социализм эхлээд политикийн идэал сүүлдээ нийгмийг өөрчлөх удирдамж болсон.

1922 оны 9 сард Орос орноос философичид болон оюуны салбарын хүмүүсийг хөөсөн ба тэднийг Германы усан онгоц ирж авчээ. Энэ усан онгоцыг түүхэнд ―Философиский параход‖ гэж нэрлэдэг болсон. Ингээд Орос орон дэлхийн философоос тусгаарлаж философигүй болж зөвхөн Лениний номууд боловсролын салбарыг залсан. Ингэж социализмын гурван өндөрлөг Маркс, Энгэлс болон Ленин гурвын номуудыг философи нэрийн дор сурталчилсан. Сүүлд 2003 онд Истанбул хотод зохиогдсон дэлхийн ―21-р философийн конгрэсс‖ дараах уриаг гаргасан ―Философи Орос оронд эргэж ирлээ‖. Үүгээр гадаад орнуудад олон арван жил цагаачлан амидарцгаасан оросын философичидийг хүндэтгэжээ. 

 

3. Постмодэрнэ 

20-р зууны дараагийн хагаст зарим философичид түүхийн болон дэвшлийн оптимизмд эргэлзэж эхэлсэн. Тэдгээр философийн урсгалыг ―постмодэрнэ‖ гэж нэрлэдэг. Тэд обэктив мэдлэг ба нэгэнлэг үнэнийг Германы философич Ницшэ болон Данийн философич Киэркэгаард хоѐр хэрхэн эргэлзсэн түүнтэй нэгдсэн.  

 

20-р зууны Монгол ба Ленинизмийн номууд 

20-р зууны Монгол оронд хүмүүс бичиг үсэгжиж, хөдөөний хүмүүс хотод ирж ажилчин бас сэхээтэн болцгоож шинэ нийгмийн амидрал үүссэн. Лениний болон Сталиний номууд орчуулагдаж хатуу догматик бас төөрөгдүүлсэн боловсрол түгж философи нэрийн дор идэлоги гаарсан. Ядаж Аристотэл болон Платогын номууд ч орчуулагдсангүй. Социализмын Монголоос философич хүн төрсөнгүй. 

 

Монголын ардчилал ба шашины сэргэн мандалт

Оросын ажилчин тариачидын амидралд гарсан агуу хувисгалын шууд нөлөөгөөр Монголын малчин ардад амидралын үнэлж баршгүй их боломж авчирсан. Ердөө л 50 хүрэхгүй жилийн дотор бүх монголчууд бичиг үсэг бүрэн тайлагдсан. Мэдээж энэ амжилтыг цааш удирдан амжилтанд хүргэх боловсролтой хүмүүс дутагдсаар яваад монголчууд ардчилалтай золгосон. Монголын ардчилал Оросод гарсан пэрэстройкагийн шууд нөлөөгөөр тэжээлээ авсан. ―Дэмократи‖ өөрөө философийн сэдэв гэтэл ардчилал гэж ташаа орчуулжээ. Мэдээж ардчилсан хувисгалынхан дотор философийг мэдэх мэдлэгтэй хүмүүс байсангүй. Ардчилал Монголд үг хэлэх чөлөөтийг авчирсан, харамсалтайгаар оюуны чөлөөт авчирсангүй. Оюуны салбар үүсэж чадсангүй. Харин шашин дэндүү хүчтэй Монголын нийгмийг бас төрийг эзэлсэн. Нэгэнт шашин гаарсан тул Их сургуули болон Шинжлэх ухааны акадэми гэх мэт төвүүдэд Дорнын философи нэрийн дор конфуз, буддизм, Лаоцэ гэх мэт шашины дэндүү догматик сургаалиудын талаар номын орчуулгууд дүүрч тэдгээрийг лэкцийн матэриал болгон философийн түүх нэрийн дор зааж эхэлсэн. Өнөөдөр ч тэр гэмт үйлдэл хийгдсээр. Ардчилалаар улс төр гэдэг шинэ ойлголт монголын нийгмийг бүрэн эзэмдсэн. Монголын ард түмэн фэодалын нийгмээс хойш дахин арчаагүй амидрал руу шилжсэн. Ардчилал Монголд боловсрол авчирсангүй, мэдлэг авчирсангүй зөвхөн мөнгө авчирсан бас алт авчирсан. Үүнийг дагаад шунал төрийн төрх болсон. Мухар сүсэг болон тэлэвизийн мухар сүсэгтэнгүүд Монголын оюуны салбарыг доромжилсон. 

 

Мэргэжлийн философи ба Монголын хобби философичид

Дэлхийн философийн ном зохиолуудыг уншиж орчуулах чадвартай хүмүүс өнөөдөр дутагдсаар. Харин философийн хоббитой хүмүүс гаарч мэргэжлийн биш хэлээр бас мэргэжлийн биш ойлголтоор олон номуудыг орчуулсаар. Оросод Ленинизмийн номуудыг уншиж, 30 жилийн өмнө тэнд сургуули төгссөн хүмүүс Их сургуули болон Шинжлэх ухааны акадэмид ажиллаж өөрсдийгөө философичид гэж нэрлэнэ. Тэдний заасан хичээлүүдийг сонссон хүмүүс цааш үргэлжлүүлэн Их сургуулидаа багш болцгооно. Энэ мэтчилэн чөтгөрийн тойрог үүсэж сүүлийн 20 жилийг өнгөрөөжээ. Мэргэжлийн Философи Монгол оронд ирээгүйгийн гурван шалтгаан бий. Үүнд нэгдүгээрт: Англи, Франц болон Герман гэх мэт философийн ууган орнуудад монголчууд философийн мэргэжлээр суралцаж улс орондоо мэргэжлийн философи авчирсангүй. Хоѐрдугаарт: философийн мэргэжлийн номуудыг орос хэлнээс худлаа орчуулжээ. Тиймээс өнөөдрийн философийн сурах бичгүүд худлаа. Гуравдугаарт: Монгол хэлний мэргэжилтэнүүд монгол хэлийг өнөөдөрийн шаардлагад зохицуулан шинэчилсэнгүй. Тиймээс мэргэжлийн ухагдахуунууд алдаатай тайлбарлагдсан толи бичгүүд хийгдсээр тул монгол хэлний дүрэмүүдээр оюуны хөдөлмөр хийхэд тун бэрх.

Molorerdene






ярилцлага, нийтлэлүүд

© Molor-Erdene 2025