Яагаад Монгол хүн ингэж их буруу явж алдаатай амидарч худлаад бүрэн дүүрэн идүүлвээ гэдгийг л асуух хэрэгтэй
Oct 03, 2023
2014-10-07 14:02
Эсрэг тэсрэгийн онол биш диалектик. Товчлол.
Өнгөрсөн Бямба гаригт Багш нарын баярын өдөр 25 лекцийн №1 лекц болж өнгөрлөө. Энд лекцийн сэдэвийн товчлолыг буулгалаа.
Монголчуудын энэ хорвоо дээр мэдэж авч чадалгүй буруу ойлгож буруу хэрэглэж алдаатай амьдарч явсаны нэг шалтгаан бол мэдлэгийн хомсдолтой хамаатай. Мэдлэг боловсролын хомсдол худлаа доктор профессоруудаас эхлэлтэй. Энд лам нарын тухай бичихгүй. Яагаад гэвэл тэдэнд танин мэлэхүйн боловсрол байхгүй.
Өнөөдөр хүртэл олон Монгол хүмүүсийн гадаад ч бас дотоодод ч хотод ч бас хөдөө ч төөрөгдөлтөй хоосон хөөсөрсөн хүүхэд маягийн төрх дүртэй явдагийн шалтгаан бол энд ярих гэж буй диалектик гэсэн сэдэв ярих үед тодорхой болно.
Диалектик гэсэн энэ ойлголтыг орчуулах гэж оролдож хэлнийхэн баллаж хаяжээ. Эсрэг тэсрэгийн онол ч гэх шиг ерөөсөө амьдрал эсрэг тэсрэгээс тогтдог ч гэх шиг хорвоо ертөнц эсрэг тэсрэгийн оршил гээд л хаа л бол худлаа яриануудын эхлэл тэр худлаа орчуулгаар тавигдаж хэлнийхэн гэж нэрлэгддэг гадаад хэлгүй философийн боловсролгүй хүмүүсийн олон нүгэлүүдийг бас нэг том жишээ болжээ.
Үнэн харьцангуй бас сайн харьцангуй, битгий туйлшраад бай, үнэн хоёр талтай, өөрийн өнцөгөөс харах гэх мэт олон олон зүйр цэцэн үг дөрвөн мөртүүд ном уншдаггүй хүмүүсийн амны уншлага болж өөрийнхөө мэдлэггүй хамгаалах зэвсэг болсоор л. Нийт олны дунд ялангуяа өвгөд хөгшид ээж аавуудын дунд ямар их худлаанууд дүүрэн байна вэ? Энэ бүгд бүхэл бүтэн нийгэм улс орныг худлаа явуулна гэсэн үг шүү дээ.
Диалектик бол өнөөдөр Монгол хүний мэдээжийн мэт эдлэж хэрэгдлэдэг машин техникээс авахуулаад гар утас интернэт гээд л хүн төрөлхтөний олон мянган жилийн хичээл зүтгэлийн үр дүнгүүд. Хүний хичээл зүтгэл гэдэг тэр чигээрээ диалектик. Яагаад гэвэл мэдлэг хэрэгтэй гээд шамдаж байхад мэдлэг хэрэггүй гэсэн ахмад хүний үг болон найз нөхдийн атаархалын өөдөөс тэмцэх тэмцэл бол диалектик шүү дээ.
Диалектик гэсэн энэ ухагдахууныг тайлбарлахад ердөө хэн нэг хүн мэдсэн зүйлээ хэлэхэд түүний өөдөөс өөр хүн үгүй гэж хариулахыг л хэлдэг. Ингээд нэг талд мэддэг гэсэн хүн нөгөө талд үгүй гэсэн хүн зогсох ажил гардаг. Гэхдээ энэ үгүй гэж хариулж буй хүн нэг бол мэддэг тул үгүй гэж хариулж байгаа эсвэл огт мэддэггүй хүн тул үгүй гэж хариулах жишээтэй. Энэ тийм ба үгүй гэсэн хоёр хүн зөрөлдөөд эсрэг тэсрэг болох биш харин мэдэх гэж хамтдаа хичээж цааш үр дүнд хүрч мэдлэгт ахиц гарахыг диалектик гэж нэрлэдэг. Ямар ч үр дүн ахиц гаргахгүй зөрөлдөөн бол диалектик биш. Диалектик хөгжихийг чухалчилдаг. Тиймээс хуучин шинэтэй зөрчилдөх биш хөгжил явагдах хэрэгтэй. Үүнтэй адил өнгөрсөн түүх одоо үетэй маргах биш харин түүх мөн үү биш үү гэдэгийг мэдэж авах мэдлэг л чухал гэвэл энэ бас л диалектик.
Монгол хүмүүсийн хувьд нэгэнт шүүмжлэх, зөрчилдөх, асуух, шалгах тодруулах гэх мэт ойлголтууд гэр бүлийн амьдралаас авахуулаад зурагтын нэвтрүүлэг тэндээс их дээд суургуулиудын танхим цаашлаад ШУА-ийн хүрээлэнгүүдэд диалектик гэсэн ойлголт байхгүй. Тийм л болохоор хэн ч яаж ч доктор профессор болох боломжтой. Мэдлэг хэмжүүр биш цол хэргэм шагнал шан хэмжүүр болсон явдал зөвхөн ардчилал болон социализмын бүтээлүүд биш бүр Манж Түвдийн үеэс эхлэлтэй. Энэ бол Монголчуудын зуу зуун жилийн эмгэнэл. Гэхдээ өнөөдөр засаж залруулах л ёстой. Энэ бол хөгжил. Хөгжил тул диалектик.
Одоо цааш хөгжиж дэвшиж дэлхийн мэдлэг боловсролтой хөл нийлүүлж чадахын тулд юу хий вэ? Яах вэ биш шүү.
Диалектик байхгүй тул юу ч ярих боломжтой гэж боловсролыг үнэгүйтүүлж мэдлэгийг доош хийж танин мэдэхүйг мушгиж завхруулсанаар нийт улс орон мухар сүсгийн төлөвт оржээ.
Яагаад Монгол хүн ингэж их буруу явж алдаатай амидарч худлаад бүрэн дүүрэн идүүлвээ гэдгийг л асуух хэрэгтэй. Хаанаас вэ гэвэл 100 эрхэмүүдээсээ асууцгаа. Зурагтаар гарах 100 эрхэм нэвтрүүлгийг хааяа нэг олж харахад тэд мэдэхгүй байж л мэддэг мэт ярих жишээтэй. Тэд баян чинээлэг харагдахыг харахад 100 эрхэм биш 100 феодал харагддаг даа. Боловсрол мэдлэгтэй хүмүүс мөнгө нэг их тоодоггүй дээ.
100 эрхэм эргэлзэх асуух ичих гэсэн ойлголт мэдэхгүй. Тэд хүн төрөлхтөний жинхэнэ мэдлэг боловсролтой танилцаагүй Богд уулын араас холдож юм үзэж нүд тайлаагүй хүмүүс дээ. Ядаж гадаад хэлээр ус цас шиг яриж хүн төрөлхтөний агуу бүтээлүүдтэй танилцаж чадсан бол феодал биш иргэншсэн хүмүүс л болох ёстой байлаа. Тэд тэгсэнгүй.
Зурагтаар буурал өвөгчүүдийн яриаг сонсоход зүүд үү эсвэл хий зүйл харсан уу гэмээр даан ч оюуны доогуур хэмжээнд ярих болждээ. Монголчууд угаасаа ийм оюуны доод түвшинд явж ирэв үү эсвэл хаа нэг газар алдаа гарч ингээд нийтээрээ өвгөд хөгшид ч доктор профессор ч хазайлттай болчих вуу?
Зөв буруугийн ойлголтоор бол нийгэмд зөв зүйл үнэн зүйл мэдлэгтэй зүйл бас боловсролтой зүйл ярих ёстой хүмүүс хаа ч хүчинтэй биш цэвэр мухар сүсгийн хувийн санаа нэртэй Монгол хүнийг цааш хэзээ ч хөгжихөд нэмэр болохгүй аж амидралд ахиц гаргахгүй үг агаарт цацах. Хамж шимээд гаргасан хүмүүс тэд арай л биш. Авдарын ёроолыг ухвал арай илүү хүмүүс гарч ирэх л ёстой.
Монгол хүн мэдлэг гэдэг зүйл байхгүй гээд байх шиг? Тийм ч учраас шинжлэх ухааны талаар ойлголт байхгүй. Би яагаад лам нар болон улстөрчидийн тухай ярихгүй байна вэ гэвэл лам нарт танин мэдэхүй ярих нийгмийн үүрэг байхгүй. Харин улстөрчид нийгмийн үүрэгтэй хэдий ч нэгэнт боловсролоор биш боловсролгүйгээр улстөрч болцгоосон тул энд дурьдах ч хэрэггүй.
Тиймээ, диалектик. Монгол хүн диалектиктэй болж чадсан бол өнөөдөр олон гэр бүл ээж аавууд хүн чанараа алдахгүй байсан. Яагаад залуу хүмүүс өнөөдөр гэртээ сайхан ээж аавтайгаа илэн далангүй ярилцаж чадахгүй байна вэ гэвэл ярианы соёл цаашлаад диалектик үүсээгүй. Тиймээс ч залуу хүмүүс яриа нийлдэг хүмүүстэйгээ хамтран клубууд байгуулах жишээтэй. Яагаад залуу хүмүүс сүм хийд рүү очицгоож мухар сүсэгтэнгүүдэд мадлуулж мөнгө төлнө вэ гэвэл доктор профессорууд үнэн ярих чадваргүй тул шүү дээ. Үнэнгүй их сургуулиас гарч үнэнийг хайж сүм хийд шашинд очиж мухарддаг. Яагаад өнөөдөр нийт нийгэм болон түүний дотор залуу үе шинжлэх ухаанаар тархиа цэнэглүүлэх боломжгүй вэ гэхээр ШУА өөрөө мэдлэг гэдэг үнэт зүйлийг хоосон цол хэргэмээр булингартуулж хүн төрөлхтөний өмнө ичмээр л зүйл болсон доо.
Монгол хүн мухар сүсгийн эсрэг тэмцэлд ялах уу? Эсвэл хэдийний мухар сүсэгтэнгүүдэд ялагдсан уу?
Диалектикийн гол ойлголт болох мэдлэгийг ярихад чухал сэдэв бол үнэн худлаагийн ухагдахуун байдаг. Монгол хүн үнэн гэж байхгүй үнэнийг худлаа болгож болно бас худлааг үнэн болгох боломжтой гэсэн ойлголт хаанаас авсан бэ? Магад улстөрчидөөс эхлэлтэй. Америк гэсэн гуравдагч ахаасаа л авчдээ. Америкийн ардчилалыг буруугаар ойлгож ерөөсөө худлаа хэлэх бол улстөр гэж ойлгосон залуу үе хайран харагддаг. Энэ залуучууд үнэнгүйгээр цааш яаж амидарна. Ялангуяа хөдөөнөөс орж оютнууд мөнгө багатай тул бушуухан л нэг улстөрчийн цүнхийг барьж эхлээд Монгол хүний худлаа эхэлдэг. Сүүлийн 20 гаруй жил улстөрийн бүхий л үйл ажиллагаанууд худлаа ярихыг л эрхэм зүйлээ болгоцгоосон.
Монгол улстөрчид яриад л, найраад л, зохицоод л, зөвшилцөөд л, эвсээд л үнэнийг худлаа үйлдвэрлэдэг. Хамгийн оргил худлаа бол эвтэй бол хүчтэй. Энэ бол антидиалектик. Диалектик эвтэй биш эвгүй байхыг хэлдэг.
100 эрхэмүүдийн яриж байгааг сонсоод авах гээхийн ухаанаар хандаарай гэжээ. Энэ юу хэлнэ вэ? Авах гээхийн ухаан гэж хэний ухааныг хэлнэ вэ? Яриж буй хүний ухаан уу эсвэл асуулт тавиж хүний ухаан уу? Сонсогчидын ухааныг арай хэлээгүй биздээ.
Ерөөсөө ухаан гэж ойлголтыг 100 эрхэм мэдэх үү? Эсвэл мэдэхгүй байж мэддэг болж үгээр хоосон өөрсдийгөө хамгаалцгаана уу. Монгол хэлийг өнөөдөр ямар ч үнэгүй болгож дээ. Юуг ч хэн ч хаа ч хэлж болно. Энэ ямар аймшиг вэ? Хэн ч амаа татахгүй нийгэм. Тэдний тэргүүлэгчид бол яруу найрагч нэртэй хүмүүсийг дагаж хэлмэгдсэн залуу үгээр тоглогчид. Үгээр тоглогчид Монгол хэлийг ямар ч үнэгүй үйлчлэлгүй үйлдэлгүй болгож хаясан хүмүүс. Тэд үгээр л тоглож юу ч хийж юу ч бүтээхгүй явах боломжтой гэдгийн баталгаанууд. Үг яах вэ нэг бол үнэн нэг бол худлаа. Гэтэл үйл хэрэг үнэн. Хийж бүтээх гэсэн хүмүүс үнэн. Үнэнээр яваад үхэр тэрэгээр туулай гүйцэхгүй ч гэсэн үнэнээр явбал сэтгэл сайхан. Сайхан сэтгэлийг мөнгөөр төлөх боломжгүй.
Үнэнээр явдаг хүмүүс байсан л учраас өнөөдөр Монгол хүн тэдний бүтээлүүдийг өдөр дутмын амьдралдаа мэдээжийн мэт хэрэглэж явна. Мэдээж шууд контэйнерээр оруулаад ирсэн болохоор хэрхэн яаж хөлс хүчээ урсгаж байж бүтээсэн тэр үнэ цэнийг мэдэхгүй болохоор л ингэж омогшино, огшроно сүүлдээ авах гээх тухай ярина. Ёс суртахууны наад захын төлөвшил алга байна шүү дээ.
Бүх юм харьцангуй гэсэн энэ мухар сүсэг ямар аюултай үг вэ? Харьцангуй биш хамаарал шүү дээ. Релатив гэдэг үгийг ингэж л худлаа ойлгож худлаа явж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр МУИС-ын болон ШУА-ийн физик математикийн салбар тэр чигээрээ худлаа явж Эйнштэйн физикчийн онолуудыг ойлгоогүй байна шүү дээ. Эйнштэйн хэзээ ч харьцангуй гэж хэлээгүй харин цаг хугацаа орон зайнаас харин орон зай цаг хугацаанаас хамааралтай гэж номондоо бичсэнийг Монгол профессорууд буруу ойлгожээ. Тийм ч болохоор физикч биш сэтгүүлч хүн физикийн ном бичээд л…
Диалектик гэсэн ойлголт зөвхөн Грекийн философчидийн бүтээл биш. Энэтхэгүүд бас диалектикийн тухай бичсэн. Хоосны онол гэдэг бол бас л нэг дилектик бөгөөд мэдээж Монголчууд орчуулахдаа бас л худлаа орчуулсан. Хоосон ба хоосон бишийн онол гэж л ярих байсан шүү дээ. Энэтхэгчүүд юуг хоосон гэх вэ юуг хоосон биш гэх вэ гэж л асуусан. Үүний цаад утга бол хүний ухаан хоосон уу эсвэл хоосон биш үү гэж л асууж хариултыг хайцгаасан.
Нэгэнт хүний ухаан л бүх зүйлийн эхлэл тул үнэн хүний ухаанаас л гаралтай гэжээ. Харин хүний ухаан хоосон бол үнэнгүй гэсэн ойлголт. Тиймээс ийм хүмүүс бясалгал хийж ухаанаа хоосон биш хагас хугас ч дүүргээрэй л гэсэн ойлголт. Гэхдээ дүүргэх гэж нэг савнаас нөгөө саванд юүлж буй мэт ухааныг дүүргэх боломжгүй. Өөрийгөө таних үйл явц явагдсаны дараа л ухаан дүүрэх боломжтой гэжээ. Хоосон ухаантай хүмүүс л юу ч ойлгохгүй юу ч мэдэхгүй мунгинана. Тэдний хэлдэг амны уншлага бол арай дэндүүлжээ эсвэл ингэж ч хэлж бас болохгүй ээ гэх мэт. Тэд бусадтай зөрчилдөх гээд өөртэйгөө зөрчилдөх жишээтэй.
Монгол хүн нэгэнт хүн төрөлхтөний мэдлэг боловсролтой золгож чадалгүй худлаа доктор профессорууд үйлдвэрлэж тэд цааш шавь гэсэн нэртэй худлаагийн худлаа бүтээдэг тул нийгэм ийм доод хэмжээнд хөдлөх бол аргагүй. Доод хэмжээнд хөдлөж буй хөдөлгөөн хувийн санаа, хувийн бодол, сэтгэлийн хөдөлгөөн, дургүйцэл, цаагуураа муу хэлэх, олонх нэрээр хоосон хүмүүс хоосон биш хүнийг доромжлох эсвэл ярих бичих ямар ч боломжгүй болгох гэх мэтээс л үүдэлтэй. Хувийн санаа нэгэнт мэдэж хэлсэн үү эсвэл мэдэхгүй хэлсэн үү гэдэг тодорхой биш тул асууж лавлаж эргэлзэж шалгах хэрэгтэй. Хувийн санаа ихэндээ зүүд эсвэл үлгэр домог гэсэн эх үүсвэрээс гаралтай.
Их сургуулиуд үнэний газар байх ёстой гэж анх 800 гаад жилийн өмнө университэт гэсэн байгууллагыг байгуулжээ. Тэнд мэдлэгтэй хүмүүс мэдлэггүй залуу үед үнэнийг ойлгуулах зорилготой. Монгол хүн ийм л үнэн хэлдэг мэдлэгтэй их сургуулийг ядаж ганцханыг байгуулж чадаагүй тул худлаа үнэнийг дийлжээ.
Онол бүтээгчид байхгүй тул Монгол хүний амьдралыг тайлбарлах онол дутагдана. Амьдралаас онол үүсэх ёстой. Гэтэл диалектик Улаанбаатар нийслэл нэртэй улс орны соёл боловсролын төвд ирж чадсангүй.
Диалектик гэж ийм л маш хэрэгтэй онол бидэнд хүрч ирээгүй тул Монгол хүн өнөөдөр цэвэр боловсрол ярих бол зүгээр л үлгэр байх жишээтэй.