Танилцуулга


“МОЛОР-ЭРДЭНЭ” МОНГОЛЫН ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН ТАНИЛЦУУЛГА

“Молор-Эрдэнэ” Монголын Философийн Хүрээлэн 2012 оноос хойш жил бүр хавар намар зохион байгуулсан лекц сургалт болон бичсэн номуудаас үүсэн гарсан нийгэмийн нөхцөл байдалд зайлшгүй хэрэгтэй байгууллага болсон.

Монголын философийн хүрээлэн нийгэмд философийн мэдлэгийг олон улсын жишээгээр түгээх зорилготой. Үүний тулд судалгаа явуулж философийн бүтээлүүдийг олон нийтэд хүргэж таниулах. Философийн хамгийн анхны чухал ойлголт бол бодож сурах. Бодож сурсанаар соён гэгээрэх боломжтой.

Философийн анхдагч ард түмэнүүдийн философичидийн бүтээлийг орчуулах мөн философи хөгжсөн оронуудын философийн мэргэжилийн үгс өнөөдөр Монгол хэлэнд хэрхэн тааралддаг тэр тухай судалгаа явуулна.

Монгол улс албан ёсоор анх байгуулагдсан 20-р зууны эхний хагаст философийн болон танин мэдэхүй, цаашлаад шинжлэх ухааны ойлголтууд хэрхэн тайлбарлагдаж хэрэглэгдэж эндүүрч бас андуурч ирсэн чухал ойлголтуудад шинээр дүгнэлт гаргаж тайлбар хийнэ.

Монгол улс богино хугацаанд огцом дэлхийн мэдлэг, эрдэмүүд, шинжлэх ухаан, сонгодог урлаг ба философитой танилцсан шигээ 90-ээд оны ардчилал нэртэй өөрчлөлтийн үед бүтээн байгуулалт зогсож ердөө хэдхэн жилийн дотор мухар сүсэг ёс суртахууны уналт болон боловсролын төөрөгдөлд орсон шалтгаануудыг судална.

Монголын философийн хүрээлэн гэнэт эцэслэсэн социализмын цаг үеийн мэдлэг боловсрол сурган хүмүүжил эрдэм болон ёс суртахууны ойлголтуудыг дахин нэг харж өнөөдөрт буулгана. Энэ бүгд социализм гэсэн харлуулсан хаягтай байсан хэдий ч социализмын онол өөрөө яг л ардчилал гэж орчуулдаг демократи гэсэн хүн төрөлхтөний олон зуун жилийн философийн бүтээлүүдээс эх үндэстэй байсан.

 

“Молор-Эрдэнэ” Монголын Философийн Хүрээлэнгийн зорилго

Монголын философийн хүрээлэн өнөөдөр 21-р зууны философийн хөгжил болон судалгааны ажилуудыг нэгтгэж дүгнэж цаашид ирээдүйд философийн үүрэг ямар их гэдгийг тайлбарлана. Метафизик, танин мэдэхүй, этик болон эстетикийн сэдэвүүд хэрхэн өргөжиж тэдгээрийн онолууд ямар цар хүрээтэй болсоныг олон нийтэд хүргэнэ.

Монголын философийн хүрээлэн судалгааны үр дүнд ном гаргах болон цаашид сэтгүүл гаргаж олон нийтэд философийн ойлголтуудыг улам ойртуулах зорилготой.

Монголын философийн хүрээлэн судалгааны ажил хийх сонирхолтой иргэдийн сонирхсон сэдэвээр сургалт явуулж зөвлөж бичигийн ажил хийлгэж сертификат олгоно.

Монголын философийн хүрээлэн бусад оронуудын олон нийт рүү ойртож ажилладаг философийн хүрээлэнгүүдтэй улам их эрчимтэй хамтран ажиллаж судлаачидын судалгааны сэдэвүүдийг ойртуулна.

 

.

© Molor-Erdene 2024